Thursday, May 22, 2014

Кэйс, “Мэдээлэл зүй”- зөвлөмж 3 товчлол, төсөлт ажлыг хичээлдээ ашиглах

Кейс 1.
Зарим бага насны хүүхэд  “Би аяга угаая” “Хувцасаа өөрөө эвхэж тавья”  гм-ээр би өөрөө гэсэн мэдрэмжээр ханддаг ч аав ээж нар тэр болгон хүсэлтээр нь болгодоггүй хориглох хандлагатай байдаг байна.  
Асуулт:
1.     Энд хэдэн насны хүүхдийн тухай яриад байна вэ?   
2.     Өөрөө өөртөө үйлчлэх хөдөлмөр гэж юу вэ? Үүнд хэрхэн сургах талаар эцэг эхэд ямар зөвлөгөө өгнө үү.
Хариулт:
1.      5 настай хүүхэд
2.      Хүүхдийн сонирхсон зүйлийг өөрөөр нь хийлгэх баг багаар жишээ нь: Аяга хураалгах ,  хувцасыг нь эвхүүлэх г.м

Кейс 2
Багш нар гэрийн даалгавар өгөхдөө ихэвчлэн
Бодлого  16-19- ийг бод. Сурах бичгийн  16- р хуудсыг уншиж ир гэв. Гэтэл сурагч Д багшаас
-       Яаж хийх юм бэ? гэж асуув. Багш зааврыг нь уншаад хий гэсэн хариулт өгөв.
Асуулт:
1.                  Яагаад сурагч асуух болов. Гэрийн даалгаврыг өгөх арга зүйн талаар ярина уу?
2.                  Сэтгэл зүйн хувьд ямар хэв шинжийн хүүхдүүд аливаад анхааралтай санаачилгатай ханддаг вэ?
Хариулт
1.Гэрийн даалгаврыг тайлбарлаж өгөх
2.Хүүхдүүд гэрийн даалгавраа хийх сонирхолтой боловч , хичээлээ сайн ойлгоогүй учраас хийж чадахгүй байх











Мэдээлэл зүй”- зөвлөмж 3

b. Сургалтын ажил хэрэгч тоглоом ын аргын давуу тал:
  Багаар ажиллах дадлага, бусдыг сонсох бусадтай харилцах арга барил удирдан зохион байгуулах чадвар дээшлэх, шийдвэр гаргах болон бүтээлчээр ажиллах чадварыг хөгжүүлнэ.
  Бие хүний хөгжил төлөвшилд эерэг нөлөөтэй. Бүтээлч ухамсар, чадвар болон ажигч байдал, өөрийнхөө байр суурь, бодол санаанд тууштай байж зөв зохион байгуулах чадварыг хөгжүүлдэг.
  Сургалтын хамгийн чухал зарчмуудын нэг нь онол ба дадлагын холбоо юм гэх мэт.
c. Ажил хэрэгч тоглоомыг зохион явуулахад хийгдэх бэлтгэл ажлууд:
  Аргачлалын ба техникийн хангамжийг бэлтгэн тоглолтод оролцох багийн даалгавар, зааврыг бэлтгэх.
  Бүх сурагчдыг хамран явуулах нөхцлийг бүрдүүлэх.
d. Ажил хэрэгч тоглоомыг зохион байгуулах үе шат
  Тоглоомын зорилтыг тодорхойлох
  Тоглолтод оролцох дүрүүдийг сонгох.
  Тоглолтын ерөнхий зохиомж буюу дүрүүдийн үүргийг тодруулан томъёолж бичих
  Тоглолтын дүрмийг зохиох гэх мэт
Ажил хэрэгч тоглоом нь дүрслэх(орлон тоглох) загварыг хялбарчилсан хэлбэрээр үзүүлдэг ба ингэхдээ мэргэжлийн хүмүүст чухал боловч сурагчдын хувьд чухал биш зүйлд тэдний анхаарлыг хандуулахгүйн тулд ая холбогдол багатай асуудлыг авч үзэхгүй байх хэрэгтэй. Ажил хэрэгч тоглоом нь нэгэн зэрэг тоглоомын ба дидактик гэсэн тэнцвэрт хоёр зорилготой байдаг. Хэрвээ тоглоомын өөрийнх нь зорилго давамгайлж байвал тоглолтын орчинд ямар ч үнээр хамаагүй хожих гэсэн эрмэлзлэл ноёрхоно. Харин дидактик зорилго нь давамгайлсан тохиолдолд тоглоомын зорилго үнэ цэнэ муутай болно.
e.  Ажил хэрэгч тоглоомын шийдвэрийн гинжин холбоо
Эхлээд асуудал шийдвэрлэх нөхцөлт байдлыг гаргаж тавина. Дараа нь шийдвэрлэх асуудлуудыг үе шатад хуваана. Хуваалтаар  үүссэн жижиг асуудлуудаа үе шат бүрээр нь шийдвэрлэнэ.
Ажил хэрэгч тоглоомын аргаар сургалт зохион байгуулж байгаа загвар жишээ
  Ажил хэрэгч тоглоомын нэр: Компьютерийн кафе
  Хамрах хүрээ: 9-р анги
  Цогц чадамж: 2МЗ24
  Хичээлийн төрөл: Өнгөрснийг давтах, бататгал
  Хичээлийн зорилго:
  • Хөгжүүлэх
  Компьютер ба программ хангамж “word”,”MS Power Point”, “Paint”, зэрэг сэдвүүдийн хүрээнд сурагчдын өмнө олж авсан мэдлэгийн цар хүрээг өргөжүүлэх, баяжуулах.
   Нийгэмшүүлэх
  Хамтран суралцагчидтайгаа хүндэтгэлтэй харилцах байдлыг бий болгох, багаар ажиллах арга барилд суралцаж, багийнхаа гишүүдийг сонсож сурах.
   Боловсруулах
  Ажлынхаа гүйцэтгэлийг нэгтгэн дүгнэж үр дүнг танилцуулах, мөн гол зүйл дээр анхаарлаа төвлөрүүлэх чадварыг хөгжүүлэх.








Төсөлт ажлыг хичээлдээ ашиглах
Төслийн арга гэдэг нь биеэ дааж, шинэ мэдлэг бүтээх болон интеграцлагдсан мэдлэгийг ашиглах , бүрэн төгс боловсрогдоогүй үйл, үүйлдлийг эргэцүүлэн бодох замаар мэдлэг эзэмших, бүтээх  хэлбэр юмаа:
·         Төсөлт ажлуудыг ашиглах нь таны хичээлд ямар ашигтай вэ ?
Төслийг нэг хүн эсвэл бүлгээр гүйцэтгэж болдог байна. Бүлгээр ажиллах үед сурагчид материалыг судлах , хэлэлцэх зэргийг хамтран хийж, нэгдсэн, хамтын шийдлийг боловсруулахад харилцан суралцах давуу талтай юмаа. Үүнийг ашигласнаар үйл ажиллагааны зохион байгуулалтын хувьд чадвартай болох ба практик үйл ажиллагааны нийгмийг туршлагатай болгох сайн талтай юмаа.
·         Хийлгэх төсөлд ажлууд нь хөтөлбөрийн удирдамжтай хэр нийцэж байгааг хэрхэн яаж мэдэх вэ?
Хичээл заах явцдаа дүгнэлт хийх, хичээл дуусахад төслийн зорилго гүйцэтгэх ажил зэрэг нь төслийн удирдамжтай хэр нийцсэн эсэхийг шалгаж , засаж сайжруулна.
·         Уламжлалт сургалттай харьцуулахад төсөлт ажлаас таны суралцагчдын хүсэн хүлээж буй үр дүн юугаар ялгагдах вэ?
Бүлгээр ажиллах ,бие даан суралцах ,хамтран ярилцах хамтын шийдэлд хүрэх , зохион байгуулалттай дэс дараалалтай ажиллах
·         Төсөлт ажил хийлгэхэд суралцагчдын үүрэг хариуцлага хэрхэн өөрчлөгдөх вэ?
Суралцагчдын сэтгэн бодох чадвар өөрлөгдөх, багштайгаа  чөлөөтэй харилцан ярилцах ,  бие даан ажиллах болон санал бодлоо чөлөөтэй солилцох гэх мэт үүрэг хариуцлагатай болно.
·         Хичээлдээ хэрэгжүүлсэн төсөлт ажлуудыг та хэрхэн үнэлнэ гэж бодож байна вэ?
Оролцогчдын хичээл зүтгэл эх үүсвэрүүдийн ашиглалтын чанар, ашиглагдаагүй нөөц боломжууд , цааш үргэлжлэх мэдлэг чадвар , тайлангын чанар бусдад хүрсэн байдал үр өгөөж, зэргийг эрэгцүүлэн үнэлнэ.


Нэгж хичээл

Мэдээлэл зүйн хичээлийн 5-р ангийн
нэгж хичээлийн хөтөлбөр:
Сэдэв: 1МЗ5: Мэдээллийн технологи
Хамрах хүрээ: Бага боловсролын 5 дугаар ангийн сурагчдад бичих, зурах үйлдлийг хэрхэн сурагчид цаасан дээр буулгаж байгааг мэдэх
1.     Хэрэгцээ:
Орчин үеийн шинжлэх ухааны юмс үзэгдлийг танин мэдэх үйл явцад мэдээллийн технологийн оруулах хувь нэмэр болон нийгмийн хөгжилд мэдээллийн технологи, бусад хичээлийн зорилтыг хэрэгжүүлэхэд эзэмшсэн мэдлэг чадвараа ашиглах
2.     Зорилго:
Бичвэр бичдэг болон зураг зурдаг програмыг эзэмшиж, цаасан дээр бичих, зурахаас хэрхэн хялбар байгааг таниулах
3.     Зорилт:
  • Технологийн тухай төсөөлөлд үндэслэн мэдээллийн технологийг тайлбарлах
  • Мэдээллийн технологийн хэрэглээний техник хэрэгслийг тайлбарлах
  • Компьютер, цаас 2-ын алинд нь бичиж, зурах хялбар болохыг мэдэх
  • Хялбар зураг зурах, бичвэр бичиж засварлах, дуу бичлэг сонсох, үзэх үйл ажиллагааг бие даан болон бусдын дэмжлэгтэйгээр шийдвэрлэх
4.     Агуулга:
Эзэмших
Судлах анги

Судлагдахуун

Ур ухаан

5-р анги

Технологи
Технологийн тухай энгийн ойлголттой танилцаж, материаллаг үйлдвэрлэлийн энгийн технологиудыг тайлбарлах

Текстэн болон зурган мэдээлэл боловсруулах
Текстэн болон зурган мэдээлэл боловсруулах компьютерийн технологийн үндсийг ойлгож эзэмшиж хэрэглэх
Текстэн мэдээлэл боловсруулах Word padпрограм
Текстэн мэдээлэл боловсруулах хялбар программын үндсийг ойлгож эзэмшиж хэрэглэх
Зурган мэдээлэл боловсруулах Paintпрограм
Зургийн хялбар програм, түүний хэрэгслэлүүд болон үндсэн командуудын зориулалттай танилцаж ашиглах

5.Цагийн төлөвлөлт:

Судлах анги

Дэд сэдэв
Үйлийн нэр
Лекц
Дадлага
Бие даалт
Хяналт
Бүгд цаг

5-р анги
Технологи
+

Тайлбарлах, сорил ажиллах
1

Текстэн болон зурган мэдээлэл боловсруулах
+
+

3
Текстэн мэдээлэл боловсруулах Word pad програм
+
+
Хавар” сэдвээр эх зохиох
2

Зурган мэдээлэл боловсруулах Paintпрограм
+
+
Хавар сэдвээр зураг зурах
Нэгж хичээлийн хяналт
2
Сэдвийн шалгалт
1
Нийт цаг
9

6.Арга зүй:
Баримжааг ялган таних үед хэрэглэх арга /төсөөлөл/
Барижааг эзэмших үед хэрэглэх арга /мэдлэг/
Баримжааг үнэлж хөгжүүлэх үед хэрэглэх арга /чадвар, хандлага, төлөвшил/
-“Тайлбар ярианы арга”
-“Венийн диаграмын арга” г.м
-“Тоглоомын аргууд”
-“Асуудал дэвшүүлэн шийдвэрлэх арга” г.м
-“Шооны арга”
-“Эрэл хайгуул, бие даасан бүтээлч үйлийн аргууд” г.м

7.Сургалтын орчин:

Материаллаг

Үйл ажиллагааны

Сэтгэл зүйн
  • Стандарт
  • Нэгж хичээл хөтөлбөр
  • Үзүүлэн
  • Тараах материал
  • Сорилын хувилбар
  • Техник хэрэгсэл
  • Сурагчдын бүтээлийн сан
  • Багаар ба хосоор ажиллах бүрэлдэхүүн
  • Багшийн чиглүүлэг
  • Ажиллах дасгал, даалгаврын сан
  • Багш сурагчдын хамтын ажиллагаа
  • Багш сурагчийн харилцааны сайн орчин
  • Сурах сургах эрмэлзэл
  • Техникийн бүрэн бүтэн байдал
  • Лаборатори болон ангийн эрүүл ахуйн шаардлага


8.Хэрэглэгдэхүүн:

Хичээл
Хичээлд харгалзах цаг
Хэрэглэгдэхүүн
Жишиг даалгавар
Үзүүлэн
Presentation
ТӨМ

Технологи

1

1.1

2.1


Текстэн болон зурган мэдээлэл боловсруулах

2

1.2

2.2


Текстэн мэдээлэл боловсруулах Word pad програм

2

1.3

2.3

3.3

Зурган мэдээлэл боловсруулах Paintпрограм

2

1.4

2.4

3.4


9.Үнэлгээ:

Хэлбэр

Арга

Шалгуур

Оноо

Жишиг

Аман
-Хэлэлцүүлэг
-Тайлбарлах

1МЗ5:К1/1

20
0-100 рейтинг

Дасгал даалгавар
-Асуултанд хариулах
-Сорилыг гүйцэтгэх

1МЗ5:К2/1

20
0-100 рейтинг

Практик
-Эх зохиох
-Зураг зурах

1МЗ5:К3/1

40
0-100 рейтинг

Сурагчдаар бүтээлгэх
-Ганцаарчлан ажиллах
-Хосоор ажиллах

1МЗ5:К4/1

20
0-100 рейтинг